ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#35/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

“Мөрөөдлийнхөө зүгт өөртөө итгэлтэйгээр яв! Өөрийн

төсөөлсөн амьдралаараа амьдар."

-Генри Дэвид Торо

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,695.51 нэгжид хүрч 2.5%-ийн бууралттай хаагдлаа. Баасан гарагийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3,472.98 төгрөг байна. Энэ нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг 2023 онд 0.8%-иар чангараад буй үзүүлэлт юм.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Эдийн засгийн мэдээллүүд АНУ-ын инфляцын түвшин бууралттай байгааг илтгэж дохио өгснөөр тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 2.5%, DJIA индекс 1.4%, NASDAQ Composite индекс 3.2% тус тус өсөлттэй хаагдлаа. АНУ-ын ажилгүйдлийн түвшин 2023 оны 8-р сард 3.5%-иас 3.8%-д хүрч өслөө. Уг үзүүлэлт нь 2022 оны 2-р сараас хойших хамгийн дээд түвшин юм. Мөн тус улсын хөдөлмөрийн зах зээлд 736,000 хүн нэмэгдэж орж ирснээр ажиллах хүчний оролцооны түвшин 62.8%-д хүрч өслөө. Энэ нь 2020 оны 2-р сар буюу цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр түвшин болж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Европын зах зээлд байгалийн хийн ханш буурсан болон Европын зээлийн хүү тун удахгүй дээд түвшиндээ хүрэх төлөвтэй байгаа нь зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 1.7%, STOXX Europe 600 индекс 1.5%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Евро бүсийн 8-р сарын инфляцын түвшин 5.3%-д хэвээр хадгалагдлаа. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин мөн адил 5.3% гарлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-аас эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээ аваад буй болон Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ тун удахгүй дээд түвшиндээ хүргэх төлөвтэй байгаа нь Япон улсын хувьцааны зах зээлд 7 хоногт эергээр нөлөөллөө. Тодруулбал, NIKKEI 225 индекс 3.4%, TOPIX индекс 3.7%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Япон улсын Засгийн газар бизнес болон айл өрхүүдийн шатахууны өндөр үнээс хамаарсан сөрөг нөлөөллийг бууруулахаар нефтийн худалдаа эрхлэгчдэд олгож буй татаасны хөтөлбөрөө 2023 оны эцэс хүртэл сунгах болсныг зарлалаа. Иений ханшийн сулрал нь шатахууны үнийн өсөлтөд гол нөлөөг үзүүлээд байгаа юм.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын Засгийн газар эдийн засгаа дэмжих бодлогын арга хэмжээ авсантай холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.3%, CSI 300 индекс 2.2%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Баасан гарагт БНХАУ-ын төв банк эдийн засгийн өсөлтөө дэмжихээр дотоодын банкнуудын заавал байлгах гадаад валютын нөөцийн хэмжээг буурууллаа. Тодруулбал, заавал байлгах нөөцийн хэмжээг 6.0%-иас 4.0% болгон бууруулав. Мөн тус улсын Санхүүгийн зохицуулах хороо орон сууц худалдан авагчдын урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг бууруулах, одоо байгаа ипотекийн зээлийн хүүг бууруулах тал дээр ажиллаж буйгаа зарлалаа.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 2023 оны 08 дугаар сарын 28-наас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 6,899 ширхэг үнэт цаасыг 689,664,760 төгрөгөөр арилжаалсан байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Атлантагийн Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Пүрэв гарагт одоогийн зах зээлд тогтсон байгаа хүүгийн түвшин инфляцын түвшнийг зорилтот 2.0%-д хүргэхэд хангалттай гэж мэдэгдсэн нь АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж  4.18%-д хүрч буурахад нөлөөллөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

“Mongolian mining corporation” нь 2024.04.15-нд дуусах MONMIN 9 1/4 04/15/24 бонд эзэмшигчдэдээ одоо эзэмшиж буй бондоо тус компанийн Сингапур Улсын Бирж дээр шинээр гаргахаар төлөвлөж буй бондоор солих санал хүргүүлээд байгаа билээ. Шинэ бондын купон жилийн 12.5% ба хэрэв саналыг хүлээн зөвшөөрвөл хөрөнгө оруулагчдын хуучин бондын үндсэн төлөлтийн 30%-ийг урьдчилж бэлнээр төлж, үлдсэн 70%-ийн төлөлтөд тохирох шинэ бондын нэгжийн үнийг 97%-иар тооцон шинэ бондод хөрвүүлэх юм.

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

"ЛЭНД БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

 2023.08.31 

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 402 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/129 тоот тушаалаар бүртгэгдсэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй дараах нөхцөлтэй “Лэнд бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 08-ны өдрүүдэд /ажлын 5 хоног/ 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 


Үнэт цаасны нэр: Лэнд бонд

Үнэт цаасны тоо ширхэг: 90,000 ширхэг

Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Үнэт цаасны нийт үнийн дүн: 9,000,000,000 төгрөг

Үнэт цаасны хүү, өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 18%

Үнэт цаасны хугацаа: 24 сар

Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд

Захиалга авах хугацаа: 2023.09.04 - 2023.09.08

Дэлгэрэнгүй

“ХӨВСГӨЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

 2023.08.29 

"Ард санхүүгийн нэгдэл" ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн "Хөвсгөл" ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцаас дээш хувийг худалдан авах тендер санал гаргасан байна. 

Дэлгэрэнгүй

Эдийн засгийн мэдээ

Онцлох ишлэл

БНСУ-ын ЭКСПОРТ 11 ДЭХ САРДАА ДАРААЛАН БУУРАВ

 2023.09.01 

БНСУ-ын экспорт наймдугаар сард шинжээчдийн хүлээлтээс бага хувиар буурсан нь дэлхийн худалдааны сэргэлт жигд үргэлжилж магадгүй гэсэн итгэлийг төрүүлээд байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус улсын экспорт тогтмол буурсаар байгаа юм. Наймдугаар сард тус улсын экспорт  2020 оноос хойш анх удаа 11 дэх сардаа дараалан буурахад хагас дамжуулагч болон нефтийн бүтээгдэхүүний эрэлт бага байсан нь голлон нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй

АНУ-ын ДНБ II УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.1 ХУВИАР ӨСӨВ

 2023.08.31 

2023 оны II улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өссөн нь шинжээчдийн төсөөллөөс доогуур үзүүлэлт боллоо. Хөрөнгө оруулалтууд буурсантай зэрэгцээд хэрэглэгчдийн зарцуулалт саарсан нь эдийн засгийн өсөлт хүлээлтээс бага байхад голлон нөлөөлсөн байна. Тайлант хугацаанд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өмнөх улирлаас 0.1 хувиар буурчээ.

Дэлгэрэнгүй